Дархан-Уул аймгийн прокурорын газар нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор хотын прокурор, мөрдөн байцаагч, зарлага, үйлчлэгч гэсэн 3 орон тоотойгоор, Дархан зангилааны 8 тоот чулуун байшинд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Үүнээс өмнө Сэлэнгэ аймгийн прокурорын газарт харьяалагдан хэсгийн прокурорын 1 орон тоотой, уналгын 2 морь, 1 мотоциклтой харьяа сум, сангийн аж ахуйд нүүдлэн ажиллаж иржээ.
Дархан хот байгуулагдах үед хэсгийн прокуророор ажиллаж байсан Д.Авирмэд нь хотын прокуророор дэвшин томилогдож, Дархан хотын анхны прокуророор ажиллаж байсан.
Тус прокурорын газар байгуулагдсанаасаа хойш бүтэц, орон тооны хувьд өргөжиж, одоо 13 прокурор, туслах ажилтан 3, захиргаа үйлчилгээний ажилтан 11, нийт 27 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар