БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЗӨВ ХАНДЛАГЫГ ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЗӨВ ХАНДЛАГЫГ ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Дархан-Уул аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх, экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.


       Прокуророос ус, ой мод, ургамал, ан амьтан зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдийн экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, харилцан хамаарал, хүний буруутай үйл ажиллагаа, зохисгүй хэрэглээ нь байгаль орчны тэнцвэрт байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар тайлбарлаж, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд хүн бүрийн хийж болох зүйлсийн талаар сурагчидтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.

       Сурагчдад усыг зохистой хэрэглэх, ой мод, ургамал, ан амьтныг хайрлан хамгаалах, хог хаягдлыг ил задгай хаяхгүй, ангилан ялгах зэрэг зөв дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг уриалж, байгаль орчныг хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал болохыг онцоллоо. Сургалтад тус аймгийн ерөнхий боловсролын 5, 9, 12, 16, 18, 31 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн нийт 459 сурагч хамрагдсан бөгөөд цаашид ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг хамруулахаар ажилллаж байна.