“Европын өдөрлөг-2026” арга хэмжээ анх удаа орон нутагт буюу Дархан-Уул аймгийн Найрамдлын талбайд 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Европын Холбооны томоохон түнш байгууллага People in Need (PIN Mongolia) нь хүүхдийн дээд эрхийг хангах, хамгаалах, тэднийг хүчирхийлэл, мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) нь “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд “Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” (End Child Labour) уриан доор зохион байгуулж, оролцогч байгууллагууд хүүхдийн сайн, сайхан байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаануудаа танилцууллаа.
Дархан-Уул аймгийн прокурорын газар нь Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн тамгын газартай хамтран нээлттэй шүүх хуралдааны танхимыг тохижуулан хүүхэд багачуудад шүүх танхим болон шүүх хуралдааны орчинтой биечлэн танилцах боломжийг бүрдүүлж, хууль, эрхзүйн орчны талаарх анхны төсөөлөл, мэдлэгийг олгож, шүүгч, прокурор, цагдаа, өмгөөллийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар