ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ТАЛААР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ “ЦАХИМ СУВАГ” АЖИЛЛУУЛНА

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ТАЛААР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ “ЦАХИМ СУВАГ” АЖИЛЛУУЛНА

Дархан-Уул аймгийн прокурорын газар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, гомдол мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Надад туслаач” нээлттэй цахим хаягийг ажиллуулахаар болж программ хөгжүүлэлтийг хийж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулж болно гэж заасны дагуу тус нээлттэй сувгийг ажиллуулах юм.   

Хүүхдүүд аливаа гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаарх гомдол, мэдээллээ тус цахим хаягт илгээх боломжтой бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан, цаашлаад гомдол, мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай шалган шийдвэрлэх, хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхэд чухал  ач холбогдолтой гэж оролцогч байгууллагууд дүгнэж байна.

Энэ ажлын хүрээнд боловсролын байгууллагын хамтарсан багийн гишүүдэд сургалт хийж, мэдээлэл өглөө.