“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн прокурорын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт нар хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх" сургалт зохион байгууллаа. 

Сургалтад аймгийн прокурорын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, туршлагын талаар танилцуулав.   Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референтээс хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагын талаар танилцуулж,  хөгжлийн ялгаатай бодибилдингийн тамирчин Ц.Хулан нийгмийн орчны саад бэрхшээлийг даван туулж амжилтад хүрсэн түүхээ хуваалцлаа.