ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Шарын гол, Хонгор, Орхон сумдад ажиллалаа.

Уг ажлын хүрээнд сумдын төрийн байгууллагын 70 гаруй алба хаагчдад “Авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж, авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, тоон үзүүлэлт, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр Засгийн газрын тусгай сангуудаас олгосон хөнгөлөлттэй зээлээс төлөгдөөгүй, хугацаа хэтрүүлсэн зээлийг нөхөн төлүүлэх ажилд хамтран ажиллахаар санал солилцов. 

Мөн дээрх сумдын иргэдэд орон нутгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.