Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газар, Цагдан хорих байран дахь “Мэдүүлэг авах өрөө”-нд нэмэлт камер, компьютер суурилуулан, мэдүүлэг авах ажиллагаанд цахим хэлбэрээр оролцож эхэллээ.
Прокурор мэдүүлэг авах ажиллагаанд цахимаар оролцсоноор мэдүүлэг өгч байгаа хүний хуульд заасан эрхийг хангах, мэдүүлгийн тэмдэглэл үнэн зөв эсэхийг хянах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж буй юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар