“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн прокурорын газраас “Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Тус уулзалтыг төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулсан бөгөөд прокурор төрийн байгууллагын хүсэлтээр оролцох иргэний хэрэг маргааны төрөл, энэ чиглэлээр хийсэн ажлын тоон үзүүлэлтийг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал солилцсон байна.