ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ 39 ХУВИАР ӨСЖЭЭ

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ  ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ 39 ХУВИАР ӨСЖЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2022 оны 11 сарын байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тодруулбал, тус аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үед Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 128 шалгагдаж байсан бол энэ онд 178 зөрчил бүртгэгдсэн нь нийт шалгагдсан 712 зөрчлийн хэргийн 25 хувийг эзэлж байгаа аж.

Аймгийн прокурорын газраас судалгааны дүнд үндэслэн энэ төрлийн зөрчил хамгийн ихээр үйлдэгдсэн Дархан сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.