ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Гааль, Авто тээвэр, Статистик, Тагнуул, Гадаадын иргэн харьяат, Мал эмнэлэг, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрууд болон Татварын хэлтэс, Монгол банк, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс зэрэг байгууллагын удирдах болон эрх бүхий албан тушаалтныг хамруулан “Зөрчил шалган шийдвэрлэх ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт  хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр эрх бүхий албан тушаалтнуудаас хууль, зааврыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон оролцогчдоос гаргасан саналуудыг хэлэлцэн, зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаар болсон байна.