Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 20 сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон сургуулийн дотуур байрны багш нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, өсвөр насны сурагч нарын ялгаварлан гадуурхалт сэдвийн хүрээнд явуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар