ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Гаалийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Монгол банк, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Авто тээврийн газар, Статистикийн газар, Тагнуул, Гадаадын харьяатын газрын удирдах болон эрх бүхий 100 орчим албан тушаалтнуудтай “Зөрчил шалган шийдвэрлэх ажлын үр дүн, хүндрэл бэрхшээлийг арилгах арга зам” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

 

Зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, оролцогчдоос гаргасан саналуудыг нэгтгэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэж, зөвлөмж хүргүүлсэн байна.

 

Мөн тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар хууль хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээлэл солилцох, хууль тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.